Мэндчилгээ | Холбооны тухай | Дүрэм болон бусад | Хувийн мэдээллийн бодлого

“Монголчуудын Холбоо-Япон” (цаашид “Холбоо” гэх) нь гишүүдийн бүртгэл болоод зарим ажил үйлчилгээний шаардлагаар хэрэглэгчидийн хувийн мэдээллээс бүртгэж авах тохиолдол гарах бөгөөд, чингэхдээ Япон улсын Хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжинд заасны дагуу ашиглаж, хадгалах болно.

1. Хувийн мэдээлэл бүртгэл

Хэрэглэгчийн овог нэр, мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийн бүртгэл нь мэдээлэл ашиглалтын зорилгыг танилцуулж, хэрэглэгчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр явагдах болно.

2. Хувийн мэдээлэл ашиглах

Тус холбоо нь бүртгэж авсан хувийн мэдээллүүдийг дараах зорилгод ашиглана.
1. Холбооноос үзүүлэх үйлчилгээ
2. Хэрэглэгчидийн хүсэлтэнд хариулах
3. Тухайн хэрэглэгчийг тодорхойлж мэдэх боломжгүй ерөнхий статистик мэдээллүүдийг (хэрэглэж буй браузэр, байршил, нас гэх мэт) хүргэж буй үйлчилгээ болон мэдээллээ сайжруулах, чанартай вэб сайт болгох тулд судалгааны материал болгож эсвэл өөр тохирсон зорилгод ашиглах болно.

3. Хувийн мэдээлэл дамжуулах

Тус холбоо нь хэрэглэгчидэд урьдчилан мэдэгдэхгүйгээр эсвэл хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнээс гадуур гуравдагч этгээдэд хувийн мэдээлэл тараах үйлдэл хийхгүй.

4. Хувийн мэдээлэл хадгалах

Хувийн мэдээллийг ашиглах зорилгынхоо хүрээнд зөв бөгөөд шинэлэг байдлаар нь хадгалахын төлөө зүтгэнэ. Хувийн мэдээллийн хууль бус ашиглалт эсвэл мэдээлэл алдагдах, устгах, өөрчлөлт хийх болон бусдад дамжуулах зэрэг үйлдэл гаргахгүйн тулд шаардлагатай бөгөөд тохирсон аюулгүй хамгаалалтын бодлого баримтална.

5. Хувийн мэдээлэл засварлах, устгах, дэлгэх

Бүртгэгдсэн хувийн мэдээллүүдийг хэрэглэгчийн өөрийнх нь хүсэлтээр нийтэд дэлгэх, засварлах, ашиглах болон устгах үйлдэл хийнэ.