
БИД ХАМТДАА Хандивын тоглолт
Өнгөрсөн 3 дугаар сард тохиолдсон Тохокү-Кантогийн их газар хөдлөлт, түүнээс шалтгаалсан аймшигт цунамид тус бүсийн олон хот тосгод өртөж, олон мянган эрдэнэт хүний амь үрэгдэн, асар их хэмжээний хохирол учирсан билээ.
Байгалийн аймшигт гамшигийн өмнө хэдийгээр хүчин мөхөстсөн ч Японы ард түмэн хүнд хүчир хийгээд урт хугацааны сэргээн босгох ажилд бүх хүчээ нэгтгэн хичээн зүтгэж байна.
“Зовох цагт нөхөрийн чанар танигдана” гэх Монголчууд бидний өвөг дээдсийн сургааль биелэлээ олж манай Засгийн газар төдийгүй бүх ард нийтээрээ Япон оронд туслах хөдөлгөөн өрнүүлж байгаа билээ.
Япон оронд амьдарч, суралцаж, хөдөлмөрлөж, сайн сайхан бүхнийг нь хүртэн усыг нь ууж, ёсыг нь дагаж буй бидний Монголчууд энэ хүмүүнлэгийн үйлст оройлон оролцох нь чухал байна. Тиймээс Японы ард түмэнд зориулан сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “БИД ХАМТДАА” хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Энэ үдэш Та бүхэн Япон Улсад сурч, ажиллаж байгаа урлагийнхний Монголын уламжлалт болон орчин цагийн дуу хөгжим, бүжиг, сонгодог балэтын бүтээлүүдтэй танилцаж, Монгол хүүхдүүдийн зурсан Японы сэдэвт зургийн үзэсгэлэнг сонирхож сэтгэлийн дэм, хандиваа өргөөрэй.
Таны өргөсөн хандив, тус тоглолтоос олсон бүх орлогыг гамшигт нэрвэгдэж өнөөг хүртэл хорогдох байранд хоног төөрүүлж буй иргэдэд зориулан Монгол үндэсний хоолоор үйлчлэх арга хэмжээнд зориулагдах болно.
Тоглолт : 2011 оны 5 дугаар сарын 14-ны Бямба гарагт Ганцхан удаа
Болох газар: Нэрима Соёлын төв
Сэйбү Икэбүкүро шугам. Нэрима өртөө.
өртөөнөөс 1 минут
Тасалбар: 1000 иен
Холбоо барих: 080-5077-8486, 090-9156-8937
И-мэйл: contact@mongol.asia
Оролцогчид:
Морин хуур:А.Бат-Очир (Хѳѳмий), А.Бат-Эрдэнэ , Б.Болд-Эрдэнэ (Хѳѳмий)
Лимбэ: Лхагвагэрэл
Шанз: Отгончимэг
Ятга: Ч.Мягмарсүрэн
Ёочин: Н.Нэргүй
Хуучир: П.Мѳнхцэцэг
Уртын дуучин: Ж.Хишигдэлгэр
Тѳгѳлдѳр хуур: Т.Гэрэлцэцэг, Ж.Дамдинцэрэн
Дуучин: Х.Хандаа
Ардын бүжиг: Э.Жавхаа
Балeтын бүжигчид: А.Хангай, О.Лхагвасүрэн, А.Ѳлзий-Орших, Б.Чинзориг, Ябүта Саяака, Сасада Момоко
Урилгаар дуурийн дуучин: Окүяама Юми
Зохион байгуулагч:
Япон дахь Монгол Оюутны Холбоо
Монголчуудын холбоо – Япон
Дэмжигч байгууллага:
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газар
Жагсаалт руу буцах















