
Япон дахь Монголчуудын IT уулзалт(MAJ - IT meeting)
■Илтгэлийн сэдэв:1. Алтанбилэг: "Японы Мэдээллийн Технологийн бизнесийн бүтэц"
2. Л.Очирхуяг: "Ruby on Rails"
■Эхлэх огноо цаг: 2009 оны 06 сарын 06 өдөр 13:00 цагаас
■Байрлал: "Бүнка но мори" байр, Хурлын өрөө No.2.
■Хаяг: 大田区中央二丁目10番1号 文化の森 ГАЗАРЧЛАЛ
■Уулзалт зохин явуулах үндэслэл, шалтгаан:
Сүүлийн жилүүдэд Япон улсад МТ-ийн чиглэлээр ажиллах Монгол мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хоорондоо танилцах, харилцаа холбоотой байж мэдээлэлээ солилцох, арга туршлагаа хуваалцах суралцах нийтлэг сонирхол хэрэгцээ байдаг нь мэдэгдэх боллоо.
■Уулзалтын зорилго:
1. Танилцах, харилцаа холбоо тогтоох,
2. Шинэ мэдээллээ хуваалцаж санал солилцох
3. Хамтран ажиллах боломжийг дэмжих
■Оролцох хүмүүс:
Япон улсад МТ-ийн чиглэлээр ажиллаж, сурч байгаа болон энэ чиглэлээр сонирхогч бүх хүмүүс оролцох боломжтой.
■Уулзалт зохиогдох хэлбэр:
・Илтгэгчид өөрсдийн мэдлэг туршлагаа бусдадаа хүргэх лекц, илтгэлийг унших
・Тавигдсан сэдэвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх
・Дараачийн уулзалтуудаар яригдах сэдэвийг хэлэлцэх
・Уулзалтын төгсгөлд нээлттэй beer meeting явуулах буюу мөн цаашдын уулзалтуудын талаар санал сэтгэгдэл солилцох
■Уулзалтын хамрах сэдэв:
Уулзалтаар ярилцах сэдэвт ямарваа хязгаарлалт байхгүй бөгөөд хэлэлцэх сэдэв нь МТ-ийн технологийн тухайн үеийн чиг хандлага, уулзалтанд оролцогчдийн хуваалцах мэдлэг, туршлага, мэдээлэл зэрэг дээр суурьлан шийдвэрлэгдэж байх болно. Уулзалт бүрээр хэд хэдэн сэдэвээр илтгэл тавин хэлэлцэж байх болно.
(бэлтгэсэн Хүдэр)
Жагсаалт руу буцах















