IT уулзалт 3-ын тойм

Японд IT-ийн чиглэлээр ажиллаж, суралцаж байгаа болон сонирхон судлагч залуусын IT group-ийн ээлжит уулзалт өнгөрсөн бямба гаригт амжилттай болж өнгөрлөө.

Гар утасны зах зээлийг байлдан дагуулж буй iPhone, iPad дээр хэрхэн хөгжүүлэлт хийх тухай Буянт-Оргилын тайлбар нь хөгжүүлэлтийн лицензээс эхлээд өргөн хүрээтэй мэдээллээс гадна жишээ програм үүсгэж iPhone дээр хөдөлгөж үзүүлсэн нь бодиттой ойлголт өгсөн.

Дараа нь хэрэглэгчийн тоогоороо iPhone-ийг давсан гэж яригдаж байгаа Android үйлдлийн системийн талаар Алтанбилэг онолын талаас нь болон програмчлалын талаар тайлбарлаж өглөө. Java хэл мэддэг хүнд хөгжүүлэлт хийхэд харьцангүй хялбар юм байна.

   

Зах зээл дээр өрсөлдөж байгаа дээрх хоёр ҮС нь цаашдаа ч хүрээгээ тэлэх магадлалтай бөгөөд шинэ содон санаа гаргаад оролдоод үзэхэд хэн ч гэсэн бага зардлаар бизнес амжилт олох бүрэн боломжтой гэдгийг хоёр илтгэгч хэлж байсан.

Илтгэл, асуулт хариултын дараа цугларсан 20 гаруй залуус маань хоорондоо танилцаж санал бодлоо солилцсон. Мөн дараагийн уулзалтаар доорх сэдвүүдээс яриа хийвэл гэж ярьлаа.

1. JavaFX
2. Google Code (API)
3. HTML5
4. IT Management
5. Network security
6. Digital TV development
7. Японы төслийн удирдлага

Гурав дахь удаагийн уулзалтанд ирсэн бүх залуусдаа, үнэгүй байр гаргаж өгсөн FKC компанийн Түвшинжаргал болон үнэтэй мэдээлэл өгсөн хоёр "багш"-даа баярлалаа.

PS: Буянт-Оргил iPhone-ийн хоёр төсөл эхлүүлээд явж байгаа бөгөөд хамтраад хөгжүүлэлт хийх хүн хайж байгаа. Нарийн мэдээллийг "Mongolian IT group - Japan" мэйлинг листээс.

Уулзалтын presentation-ийг үзэх болон бусад мэдээлэл олж авах хүсэлтэй IT сонирхогч хэн бүхэнд мэйлинг лист нээлттэй.
Бүртгүүлэхийг хүсвэл
mig.request@gmail.com
хаяг руу мэйл явуулах эсвэл доорх хаягаас хүсэлт явуулж болно.
http://groups.google.co.jp/group/mongolian-it-japan


MIG (Mongolian IT group - Japаn)
MAJ (Mongolian Association in Japаn)


Жагсаалт руу буцах